Thursday, October 10, 2013

Судсан дотуурх хэт авиа (СДХА) шинжилгээ


Судсан дотуурх хэт авиан шинжилгээ (IVUS) нь жижиг хэт авиан үүсгэн бүртгэгчийг дистал хэсэгт нь байрлуулсан өвөрмөц катетер ашиглан судасны хананд байрласан атеросклерозын товрууны байрлал, хэмжээ, эзэлхүүн зэргийг тооцдог дүрс оношлогооны дэвшилтэт арга юм. Түүнчлэн IVUS-ийг тусламжтай титэм судасны ангиографид тодорхойлогдохгүй (титэм артериуд давхардаж байрласны улмаас) нарийсал, судас тэлэлт болон стент тавьсны дараах үр дүнг тооцох зэрэгт ашигладаг. Та бүхэн дараах холбоосоор орж IVUS-ийг хэрхэн оношлогоонд бэлдэх арга зүйтэй танилцах боломжтой.