Wednesday, December 4, 2013

Гол судсан дахь баллоон шахуурга


Гол судсан дахь баллоон шахуурга (IABP) нь зүрхний гаргалт (cardiac output)-ыг нэмэгдүүлж, титмийн цусны урсгалыг нэмэгдүүлэх замаар миокардийн хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулдаг механик төхөөрөмж юм. Зүрхний гаргалт нэмэгдсэнээр титмийн цусан хангамж нэмэгдэж улмаар миокардийн хүчилтөрөгчийн хангамж сайжирдаг. IABP нь цилиндр хэлбэртэй гол судсанд байрлуулдаг полиэтилен баллоон бөгөөд зүүн эгэмийн доорхи артериас ойролцоогоор 2см орчим зайтай байрлуулдаг. Уг төхөөрөмж нь систолын үед идэвхитэйгээр суларч (баллоон доторхи хийг төхөөрөмж автоматаар соруулна) вакум үүсгэх замаар зүрхний дараах ачааллыг бууруулж цусны урсгалыг давших хөдөлгөөнийг нэмэгдүүлдэг. Диастолын үед идэвхитэйгээр хийлэгдэж сөөргөө урсгал үүсгэх замаар титмийн цусан хангамжийг сайжруулдаг. Эдгээр хавсарсан үйл ажиллагаа нь миокардийн хүчилтөрөгчийн хэрэгцээг бууруулж, хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлдэг байна. Цочмог зүрхний шигдээсийн үед зүүн ховдлын үйл ажиллагаа их хэмжээгээр буурсан үед зүүн ховдлын үйл ажиллагааг дэмжих зорилгоор ашиглах нь түгээмэл байдаг. Дээрхи видеонд дэлгэцийн доод хэсэгт зүрхний агшилт, сулралттай холбоотой цайвартаж харагдаж байгаа нь гол судсан дахь баллоон шахуурга буюу IABP юм.